Нүцгэн - Mисс

2013-01-15 16:56

 



Даруухан зан, тайван төрх бүхий Гэрлээ гэх охины дүрээр танигдсан мисс Э.Бадамцэцэгийн хувьд олны хараанд өртөх болсноос хойш автобусанд сууна гэдэг мөрөөдөл болж хувирчээ.


МҮОНРТ-ийн “Хэцүү анги” кинонд тоглохоосоо өмнө тэр энэ тухай бодоо ч үгүй байсан биз. Өдөр тутам автобусандаа сууж, жирийн нэгэн охин байсан түүний хувьд өдгөө Монголын мисс гэдэг нэрээр олонд танигдсан билээ.


Түүний хувьд 1993 онд төрсөн. Биеийн өндөр 175 см, биеийн харьцаа 90 63 93. Тэр өөрийгөө тодорхойлохдоо багадаа маш сахилгагүй охин байсан гэдэг. Ямар сайндаа л хамаатны эгч нь Бадмааг нэг удаа харж үлдсэнээсээ хойш дахин харахгүй “Хоёр эрэгтэй хүүхдийн дайтай үймүүлэх юм” хэмээн хаширсан байжээ.


Жаахандаа сахилгагүй охин байсан тэрбээр яваандаа нэлээд даруу болж иржээ. Гэхдээ л тэр олон нийтийн ажлаас хэзээ ч хойш суудаггүй нэгэн байв.





Монголын миссийн маань загварын анхны тайз нь Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн “Шилдэг юбик” тэмцээн байв. Багшийнхаа зөвлөгөөгөөр анх загвар өмсөх болсон Бадмаа удалгүй 2008 онд “Үнсгэлжин” тэмцээнд оролцон шагналт байранд орсноос хойш загварын тайзнаа алхах хүсэл нь ундарсан аж. Энэ үеэс түүнд “Азийн модель” агентлагт суралцах эрх олдож өдгөө өөрийн үлгэр дууриал авдаг Ч.Содтуяа багштайгаа уулзжээ.





Түүний хувьд Д.Пүрэвсүрэн, Э.Одгэрэл нараас үлгэр дууриалал авдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Пүрэвсүрэн эгчийн ааш зан, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь надад маш их таалагддаг. Эмэгтэй хүн түүн шиг л байх ёстой юм шиг санагддаг. Бас миний бодлоор Ч.Содтуяа багш маань төгс эмэгтэй хүн. Яриа, ухаалаг байдал, намбалаг төрх тэр бүхэн нь надад маш том үлгэр дууриал болдог” гэжээ.





Харин мисс бүсгүй маань нэлээд сонирхолтой байдлаар “Хэцүү анги” кинонд тоглох болжээ. Бадмаа, шатрын аварга, ОУХМ Энхтуултай хар багын найзууд. Энхтуул найз нь нэг өдөр телевиз дээр очиж анкет өгчихөөд ирье гэж цуг явахдаа Бадмааг авч явжээ. Тэр үед Энхтуул аль хэдийн Бадмааг кинонд тоглуулахаар анкет бөглөөд өгчихсөн байсан аж. Харин ОУХМ охин найзыгаа энэ кинонд тоглохгүй бол шатраа орхино гэж “сүрдүүлж” байж оруулсан гэдэг.



Тэр хэдийгээр кинонд тоглож, олонд танигдан, амжилттай яваа залуусын нэг болсон ч өөрийнх нь зарим нэг хүсэл хавчигдаж эхэлсэн байна. Тухайлбал, мисс бүсгүй автобусанд сууж чадахгүйд хүрсэн тухайгаа нуудаггүй. Тэрбээр “Би автобусанд суух дуртай.




“Хэцүү анги”-д тоглосныхоо дараа автобусанд суугаад явж байтал, хүмүүс “Энэ нөгөө Хэцүү ангид тоглодог охин байна. Энэ одоо ингэж явдаг юм байх даа” гээд л яриад байсан. Гэтэл нэг хүүхэд “зургийг чинь авъя” гээд л утсаараа зураг аваад байсан.  Тэр үед автобусанд байсан бүх хүмүүс хараад их хэцүү байсан” хэмээн
ярьжээ.




Түүний тарьсан ээлжит шуугиан бол chuhal.mn сайтын хүсэлтээр нүцгэлсэн явдал байлаа. Бадамцэцэгийн энэхүү зоригтой алхам бол миссүүдийн хувьд бол  содон зүйл биш. Угаас загварын ертөнцөд орсон хэн бүхний туулах ёстой зам билээ

фото зургыг үргэлжлүүлэн үзнэ үү?

Like | Ангилал : шар мэдээ | Нийтэлсэн : g-star | Уншсан (3057) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл