Сонирхолтой 40 баримт

2012-10-16 03:28
  1. Туркийн нийслэл Истанбул хот хоёр эх газраас бүрдсэн дэлхийн  цорын ганц хот юм.
  2. Хятадад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг гурван нэр байдаг. Үүнд: Исүс Христ, Ричард Никсон, Элвис Пресли гэсэн нэр оржээ.
  3. Марс гариг дээр оршдог Олимпус уул бол нарны аймаг дахь хамгийн том галт уул юм. Энэ уулын өндөр 600 км бөгөөд 60 × 80 км радиустай ажээ. Мөн энэ галт уул нь 3,2 км гүн ажээ.
  4.  Дэлхий дээр Боинг 700-400 загварын онгоц зургаан сая хувь үйлдвэрлэгджээ.
  5. Одоогоос 3000 жилийн тэртээ Өмнөд Африк, Энэтхэг, Зүүн Азид модоор урлах ухаан дэлгэрч элдэв янзын дүрсийг сийлж эхэлжээ.
  6.  Хүн эхээс төрөхдөө 300 ястай төрдөг аж. Харин нас ахих тусам өөр хоорондоо нийлсээр 206 яс л үлддэг байна.
  7. Уруулын будгийн найрлаганд загасны тос ордог аж.
  8. Нэг шоколаданд 6 мг каффейн агуулагддаг гэсэн судалгаа гарчээ.
  9. Дун ойролцоогоор 100 бичил нүдтэй ажээ.
  10. 1810 онд Английн худалдаачин Петр Дюранд нөөшилсөн хүнсийг анх зохион бүтээжээ.
  11. 20-35 насны эрэгтэй хүн долоо хоногт дунджаар дөрвөн удаа сахлаа хусдаг аж.
  12. Дэлхий даяар жилд дунджаар 20 тэрбум наргил модны самар худалдаалагддаг ажээ
  13. 1836 онд Мексикийн генерал Санта Аннаг оршуулахад авсанд багтаагүй учраас хөлнийх нь зарим хэсгээс тайрч оршуулжээ.
  14. Дэлхийн хамгийн их ажилчинтай үйлдвэр бол Энэтхэгийн төмөр замын газар юм байна. Энэ газарт нийт 1,6 тэрбум хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.
  15. Солир буюу Comet гэсэн үг нь эртний Грек хэлэнд урт үстэй хүүхэн гэсэн утгаар хэрэглэгддэг байжээ.
  16. Дэлхийн хамгийн гүн уурхай бол Өмнөд Африкын Йоханнесбургт орших алтны уурхай юм. Энэ уурхайн гүн нийт 3585 метр ажээ.
  17. Уугуул Индианчууд урцныхаа үүдийг цэнхэр өнгөөр буддаг байж. Энэ нь муу ёрын ад зэтгэрээс хамгаална гэсэн утгыг билгэддэг байжээ. 
  18. АНУ жилд дунджаар нэг тэрбум ширхэг гурван центийн зоос үйлдвэрлэдэг байна.
  19. Япон улс 200 галт уултай бөгөөд эдгээрийн 10 хувь нь идэвхтэй галт уулын тоонд тооцогддог.
  20. Зүүн Хойд Азийн орнуудаас Тайланд улс л Барууны хаадын колонид байжээ.
  21. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн богино дайн Занзибар Английн хооронд өрнөсөн байна. Энэ дайн 1896 оны наймдугаар сарын нэгэн өдөр эхэлсэн бөгөөд эхний буун дуу гарснаас хойш 38 минутын дараа дууссан байна.
  22. Их Британийн хатан хаан Нэгдүгээр Элизабетийг нас барсны дараа түүний хувцасны өрөөнд 3000 даашинз байжээ.
  23.  Эмэгчин матар 40 өндөг гаргадаг бөгөөд түүнийгээ 60-70 өдөр дардаг аж.
  24. Дэлхийн хамгийн анхны замын хөдөлгөөнийг цахим хэлбэрт шилжүүлсэн хот бол Канадын, Торонто хот юм.
  25.  Араг яс нь гаднаа байдаг цорын ганц амьтан бол аалз юм.
  26. Цагаан ордонд анх удаа шинэ жилийн гацуур зассан ерөнхийлөгч бол Франклин Пийрс юм. Түүнээс хойш гацуур засах нь уламжлал болсо
  27. АНУ, ЗХУ-аас Аляскын газар нутгийг нэг акрыг нь хоёр центээр бодон худалдан авчээ.
  28. Компьютерийн гар дээр байдаг чагт товчлуурын жинхэнэ нэр нь Октоторп ажээ.
  29. Сувднууд маш удаан ургадаг ажээ. Зарим сувд нэг жилд нэг см ургах нь бий.
  30. Дэлхийн хамгийн олон бадагтай төрийн дуулал бол Грекийн төрийн дуулал юм. Нийтдээ 158 байдаг аж.
  31. АНУ-ын ерөнхийлөгчдөөс анх удаа радиогоор үг хэлсэн ерөнхийлөгч бол Воррен Ж.Хардинг ажээ.
  32.  Хайчийг анх Леонардо Да Винчи зохион бүтээжээ.
  33. Шатрын “шагмад” хэмээх хэллэг “Шах Мат” буюу персээр “Хаан үхлээ” гэсэн утгатай аж.
  34. Испани улс буюу Spain хэмээх нэршил нь “Туулайнуудын газар нутаг” гэсэн утгыг агуулдаг ажээ. 
  35. Дэлхий дээр нийтдээ 6800 гаруй хэл байдаг аж.
  36. Амьдралынх нь туршид нэг хүнээс 10 мянган галлон шүлс ялгардаг юм байна. 
  37. Нүүрдээ настай хүүхэд өдөрт дунджаар 400 асуулт асуудаг ажээ.
  38. Албани улсад толгой сэгсрэхийг “тийм”, толгой дохихыг “үгүй” гэж ойлгодог.
  39. 1960 оны зуны олимпийк анх удаа CBS телевиз шууд дамжуулжээ.
  40. АНУ-ын ажилчдын 30 хувь нь ажил дээрээ үдийн хоолоо иддэг гэсэн судалгаа гарчээ.
 
Ангилал : http://g-star.miniih.com/index.php/home/category/11 | Нийтэлсэн : g-star | Уншсан (62) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл