“Киви”-гийн Ука хулгай хийгээгүй гэж тас гүрийв

2012-10-26 00:44

Монголын цөөхөн хэдэн охидын хамтлагийн нэг болох “Киви” хамтлаг өнгөрсөн жилээс эхлэн тарсан, бутарсан нь үл ойлгогдом үлгэн салган явсаар өнөөдрийг хүрлээ.

Энэ хугацаанд хамтлагаараа дорвитой уран бүтээл хийгээгүй ч хамтлагийн ахлагч Ука өөрийн бие даасан шинэ цомгоо гаргаж, хэд хэдэн шинэ клипээр үзэгчдийн сонорыг мялаасан. Барууны хэв маяг бүхий түүний уран бүтээлүүд дээр “Prosounds” студийн продюссер Рагу ажилласан нь олон хүнд чанартай дуу, клип гарна гэдэг итгэл найдвар төрүүлсэн нь лавтай. Харин Укагийн “Хоосон” хэмээх дуу нь “Don’t dream it is over” хэмээх дууны хөгжмийг тэр чигээр нь хуулж, үзэгчдийн урмыг хугалав. Гэвч Укагийн хувьд энэ дуугаа ямар ч хуулбар биш хэмээн мэлзэж, гүрийж байгаа бөгөөд дууных нь үгийг Ангирмаа, аяыг нь Дашдондог зохиосон гэх юм.

Ямартаа ч тэрээр өөрийгөө хэн нэгний уран бүтээлийг хуулбарлаагүй гэж гүрийж байгаа ч яах аргагүй адилхан болсон уран бүтээлийг юу гэж дүгнэлтэй билээ.

Like | Ангилал : http://g-star.miniih.com/index.php/home/category/19 | Нийтэлсэн : g-star | Уншсан (468) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл